Мэдээ
logoӨВ ҮЛДЭЭЕ

Хур лайф хуримтлалын даатгал

Хур Лайф даатгал нь хөрөнгө оруулалт, хуримтлал болон гэнэтийн ослын хосолсон хамгаалалт бүхий амь даатгалын бүтээгдэхүүн юм

classic
Бүтээгдэхүүний танилцуулга

Давуу талууд

Даатгалын үндсэн хамгаалалт

Даатгуулагч амь насаа алдах эрсдэл

Өгөөж өндөр

Хуримтлалын дүнг хугацааны эцэст 113%, гэнэтийн ослын тохиолдолд 125%, бусад тохиолдолд 113% хүртэл өгөөж хүртэх боломжтой

Даатгалын хамгаалалт

Даатгалын хамгаалалт дэлхий дахинд 24/7 үйлчилнэ

Хэзээ ч, Хаанаас ч

Та хүссэн үедээ онлайнаар хялбар даатгуулах боломжтой
Үндсэн мэдээлэл  
Хураамжийн валют  Төгрөг
Насны хязгаар   18-55 нас
Гэрээний хугацаа   Хамгийн багадаа 1 жил
Даатгалын хураамж төлөх нөхцөл   Нэг удаа
Хуримтлалын доод хэмжээ   1 сая төгрөг
Жилийн хүү   13%
Гэнэтийн ослоор амь насаа алдсан тохиолдолд олгох нөхөн төлбөр "Гэнэтийн осол" гэж үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санамсаргүй үйлдлээс буюу гадны хүчин зүйлийн нөлөөгөөр бие махбодод гэмтэл, бэртэл учруулах гэнэтийн үйл явдлыг ойлгоно.
Хугацаанаас өмнө гэрээг цуцлах үеийн шимтгэл "Цуцлалтын шимтгэл" гэж даатгалын гэрээг цуцлах үед даатгагчид төлөх дүнг ойлгоно. Цуцлалтын шимтгэл нь дансны дүнгээс тооцогдох бөгөөд даатгалын гэрээний эхний сард 12%-иар тооцогдож, дараа сараас эхлэн сар бүр 1%-иар буурна.

 

НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ НӨХЦӨЛ

 

  • Иргэний агаарын тээвэр бус хувийн агаарын хөлөг жолоодсон тохиолдолд (хувийн тийрэлтэт онгоц, нэг ротортой нисдэг тэрэг гэх мэт);
  • Дайн, иргэний дайн, хувьсгал, үймээн самуун, иргэний бослого, дайсагнагч гүрний эсрэг хийсэн эсхүл тэдний зүгээс ирсэн аливаа заналхийлэл, алан хядах ажиллагааны улмаас даатгалын гэрээ эзэмшигч амь насаа алдах;
  • Даатгалын гэрээ эзэмшигч аливаа спортын төрөлд мэргэжлийн болон хагас мэргэжлийн тамирчны хувьд оролцох, хичээллэх, бэлтгэл хийх явцад амь насаа алдах;
  • Амиа хорлох эсвэл өөрийн биед санаатайгаар гэмтэл учруулах;
  • Даатгалын гэрээ эзэмшигч аливаа хууль зөрчсөн үйлдэл хийж байх үедээ амь насаа алдах;
  • Даатгалын гэрээ эзэмшигч нь эмчийн олгосон жороос бусад аливаа эмийн нөлөөн дор байх үедээ эсвэл архи согтууруулах ундаа, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэн амь насаа алдсан тохиолдолд.
  • Хууль тогтоомжид заасан бусад тохиолдол.

 

Footer Logo
Сүхбаатар Дүүрэг, 1-р Хороо, Жамьян Гүний Гудамж 18-2, Мэрү барилга
Мэдээлэл лавлагаа:
life@mandal.mn

Нөхөн төлбөр илгээх:
lifeclaim@mandal.mn
Мандал Лайф Даатгал ХХК © 2025. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан
Веб сайтыг : ЮБИСОЛ ХХК